“Геологийн судалгааны төв”-өөс 227.6 сая төгрөгийн зөрчил илэрлээ

“Геологийн судалгааны төв” ТӨҮГ-ын 2015-2016 оны санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас шалгалт  хийжээ.

 Шалгалтад “Геологийн судалгааны төв” ТӨҮГ-ын санхүү эдийн засгийн үзүүлэлтүүдийн биелэлт, өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, мөнгөн хөрөнгийн зарцуулалт, санхүү аж  ахуйн үйл ажиллагаанд хөтлөгдөх анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, байгууллагын авлага, өглөгийн байдал, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр  бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай” болон зохих журам, зааврын дагуу худалдан авалтыг төлөвлөсөн, зохион байгуулсан тайлагнасан байдал, эд хөрөнгө, бараа материал, бэлэн мөнгөний тооллого тооцоо бодолт, хандив тусламжийн зарцуулалт, гүйцэтгэх захиралтай байгуулсан “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-ний биелэлт зэрэг асуудлуудыг хамруулж шалгав.

Баримтын шалгалтаар мөнгөн гүйлгээний зарцуулалтыг касс, харилцахын баримтаар шалгахад нийт 227.6 сая төгрөгийн зөрчил илэрсэн байна. Илэрсэн зөрчил дутагдлыг энэ оны 3 дугаар улиралд багтаан арилган Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт тайлагнахыг үүрэг болгосон байна.

П.ГОО
Оллоо.мн 

 

Бусдад түгээх
  • gplus