Ирэх онд тэтгэвэр нэмнэ гэв
Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Н.Номтойбаяр ирэх оны нэгдүгээр сараас тэтгэвэр нэмэх болсныг мэдэгдэж,  өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  

Мэдээллийн үеэр ХНХ-ын сайд Н.Номтойбаяр  “Хөдөлмөр, нийгмийн улсын зөвшилцлийн улсын хэлэлцээрийн үндэсний хороо даваа гарагт хуралдаж, ажлын хэсэг байгуулсан. Тус хорооноос 2018 оны нэгдүгээр сарын 1 гэхэд тэтгэвэр нэмэх шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулсан. Ингэхдээ бага тэтгэврийг өндөр хувиар, өндөр тэтгэврийг бага хэмжээгээр нэмэх зарчмаар тэтгэврийг нэмнэ” гэлээ. Мөн тэрбээр тэтгэврийн нэмэгдэлд дунджаар 150 тэрбум төгрөг зарцуулахаар тооцоо гаргасан гэдгээ дуулгаж, Засгийн газар 2018 оноос тэтгэвэр нэмэгдүүлсэн байдлаар төсвийг УИХ-д өргөн мэдүүлэх чиг барьсан тухайгаа дуулгалаа.
 
Харин цалинг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө нэмэх боломжгүй. Гэхдээ цалин нэмэх бодлого баримталж ажиллана гэдгийг онцлов.
П.ГОО 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus