Монгол Улс “хар жагсаалт”-аас мултарлаа
Мөнгө угаах гэмт хэргийн эсрэг олон улсын санхүүгийн байгууллагуудын холбоо /ФАФТ/-ны ээлжит хуралдааны үеэр Монгол Улсыг нэлээд зэмэлж, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй учраас “хар жагсаалт”-д оруулах тухай хатуухан сануулсан. Тодруулбал, 2006 онд өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй. Үүнээс болж Монгол Улс мөнгө угаах гэмт хэргийн томоохон уурхай болж байна хэмээн анхааруулсан байдаг.

Хэрвээ ФАФТ-ны “хар жагсаалт”-д орвол тус байгууллагаас олон улсын санхүүгийн байгууллагууд Монгол Улсад хөрөнгө оруулах, зээл тусламж үзүүлэх нь эрсдэлтэй гэдгийг зарлах аюултай байдалд хүрэх байсан билээ. Магадгүй үүнээс шалгаалан нэг хэсэг Монгол Улсын гадаад хөрөнгө оруулалт зогсонги байдал орсон гээд хэлчихэд буруутахгүй.

Гэвч бодлого тодорхойлох түвшинд энэ асуудалд тун хойрго хандсаар “хар жагсаалт”-ын үүдийг тогших хүртлээ явчихсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж эхлээд байсан учраас ФАФТ-д “хар жагсаалт”-д оруулах ажлаа түр хойшлуулаач гэсэн хүсэлтийг явуулсан байгаа юм. Улмаар өнгөрөгч хаврын чуулганаар заавал хэлэлцэх ёстой асуудлуудын нэгээр тус хуулийг оруулж, баталснаар гулсах аюулаас аврагдаад байгаа билээ.

Тиймээс ч Монголбанкнаас Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулийн төслийг идэвхтэй хэлэлцэж баталсан явдалд Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд талархал илэрхийлсэн байна. Өөрөөр хэлбэл ФАТФ-аас Монгол Улсыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдлуудаа зассан хэмээн үзэж өөрийн хяналтаас гаргах болсноо албан ёсоор Монголбанканд мэдэгджээ. Ийнхүү олон улсад эрсдэлгүй гэж үнэлэгдэхэд дээрх хуулийн төсөл ихээхэн тус боллоо гэж төв банкны удирдлагууд үзсэн учраас хууль зүйн сайдад талархал илэрхийлсэн байна.

Гэхдээ Монгол Улс “хар жагсаалт”-д унах аюулаас аврагдсан ч бүрэн эрсдэлгүй гэдгээ баталж чадаагүй байна. Үүний тулд Эрүүгийн хуулиндаа мөнгө угаах асуудлыг давхар суулгаж, Монгол Улс терроризмыг санхүүжүүлдэггүй, мөнгө угаах боломжгүй гэдгээ батлах хэрэгтэй болж байгаа юм.
Ингэснээр гадны хөрөнгө оруулагчид болон олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын зүгээс Монголд  хийх хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл тусламж нэмэгдэх, иргэд гадаад улс оронд аялахдаа ашигладаг мастер, виза картуудаар гүйлгээ хийх нь хэвийн үргэлжлэх, гадаадын банкууд Монголын банкууд руу мөнгө шилжүүлэхдээ эргэлзэхгүй болох зэрэг давуу эрхүүд үүснэ гэж албаныхан тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл цагаан жагсаалтад орсноор энэ бүх боломжууд нээгдэж, Монгол Улс гадаад зах зээлтэй шууд харилцаатай болж ирнэ.

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.