Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх замыг хаана
Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1км авто замын шинэчлэлт” -ийн ажлыг “Наранбулаг Хан ХХК энэ сарын 5-аас есдүгээр сарын 10-ны хооронд хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.

Төлөвлөгөөт ажлын хуваариар тус автозамын хойд талын эгнээ буюу зүүнээс баруун тийш зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 16-ны 23.00 цагаас эхлэн 21-ний өглөөний 07.00 цаг хүртэл түр хязгаарлаж, авто замын зорчих хэсгийн хучилтын ажлыг гүйцэтгэнэ. Энэ хугацаанд тээврийн хэрэгсэл автозамын урд талын эгнээгээр сөрөг хөдөлгөөнтэй зорчих юм гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus