Үндсэн хуулийн цэцийн даргаар Д.Одбаярыг сонголоо
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд өнөөдөр хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн даргын сонгууль явууллаа.
 
Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу  ҮХЦ-ийн даргаар сонгох хүний нэрийг дэвшүүлэн хэлэлцэж, олонхийн саналаар Д.Одбаярыг сонгожээ.

Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгогдсон Д.Одбаяр нь өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш Цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байгаа юм.
 
Г.Зул

 
Бусдад түгээх
  • gplus