Залуу бөхчүүд Тайванийг зорилоо

Чөлөөт бөхийн залуучуудын Азийн АШТ энэ сарын 15-18-ны өдрүүдэд Тайваний Тайжун хотод болно. Тус тэмцээнд манай улс эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох бөгөөд тамирчдын түрүүч өчигдөр Тайванийг зорилоо.

Манай улсаас эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Н.Насанбуян (Хасу-Мегастарс), 55 кг-д Б.Ариунболд (БТСДуС), 60 кг-д Э.Үнэт-Эрдэнэ (Аварга), 66 кг-д Э.Тэмүүлэн (Хасу-Мегастарс), 74 кг-д З.Сумъябазар (Хангарьд), 84 кг-д М.Цогтгэрэл (Ирээдүйн одод), 96 кг-д Ч.Алтангэрэл, 120 кг-д М. Лхагвагэрэл (хоёул Аварга), эмэгтэйчүүдийн 44 кг-д Г.Пүрэвсүрэн (Мөнхийн хүчтэн), 48 кг-д Б.Чимгээ, 51 кг-д Т.Ариунзаяа (хоёул Хангарьд), 55 кг-д Б.Халиунаа (Ирээдүйн одод), 59 кг-д Б.Энхтүвшин (Чингэлтэй дүүрэг), 63 кг-д Б.Сарнай (Мөнхийн хүчтэн), 67 кг-д Г.Пүрэвцэцэг (Хасу-Мегастарс), 72 кг-д Б.Цэцэгбаяр (Арслан) нар оролцоно.

Дасгалжуулагчаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар (Женко), спортын мастер Ё.Батдархан (Хасу-Мегастарс) нар ажиллана.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus