Иргэд хамгийн итгэдэг сонин сайтуудаа нэрлэв
“Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн ардчилал дахь үнэ цэнэ” ардчиллын чуулган өчигдөр болж өнгөрлөө. Чуулганд Конрад аденаур сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Даниел Шмюкинг, ХБНГУ-с Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Стефан Дүппэл, Удирдлагын академын захирал Саркытын Зүльфикар нар болон хэвлэл мэдээллийн салбарын 200 гаруй төлөөлөгчид оролцлоо.

 Энэ үеэр “Сант марал” төвөөс Монголын нийгэм, улс төр, Эдийн засгийн байдлын талаар олон нийтийн санал бодлын шинэ судалгааны дүнг  танилцууллаа. Судалгаанаас үзэхэд, иргэд өдөр тутмын сониноос “Зууны мэдээ”, “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Монголын мэдээ” гэсэн дөрвөн сонинд хамгийн их итгэдэг байна. Мэдээллийн сайтуудаас GoGo.mn, olloo.mn, news.mn, medee.mn, eagle.mn, shuud.mn, 24tsag.mn, ikon.mn гэх сайтуудад хамгийн их итгэдэг гэжээ.

 Судалгааг гуравдугаар сарын 10-наас гуравдугаар сарын 30-ны хооронд явуулсан бөгөөд Улаанбаатар хот болон Завхан, Хэнтий, Архангай, Төв, Өвөрхангай, Дорноговь аймгуудын нийт 1200 иргэнийг хамруулжээ.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus