Хаврын чуулганыг завсарлуулах захирамж гарлаа
УИХ-ын хаврын чуулганыг түр завсарлуулах захирамж гарчээ. УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн саналыг харгалзан хаврын ээлжит чуулганыг түр завсарлуулах захирамжид УИХ-ын дарга М.Энхболд гарын үсэг зурсан байна.

Ингэснээр ээлжит чуулган зургаадугаар сарын 14-өөс 28-ны өдрийг дуустал хугацаанд завсарлах юм.

Энэ хугацаанд гишүүд тойрогтоо ажиллаж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ дэмжин ажиллах аж.

Дэгийн дагууу түр завсарлагыг эхлүүлэхэд чуулган хуралдаж шийдэх шаардлагагүйгээр УИХ-ын даргын захирамжийг үндэслэн завсарлаж болдог.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus