Геологи, уул уурхайн салбарын нээлттэй хаалганы өдөрлөгтэй

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт:
Хууль зүйн салбарт тулгамдаж байгаа асуудлыг ярилцах "Хуульчдын форум-2017" "Blue sky tower"-т болно.

09:30 цагт: Нийслэлийн хүн амын ус хангамж ариутгах татуургын системийг боловсронгуй болгох цаашид тогтвортой хөгжүүлэх чиглэлээр салбар дундын хэлэлцүүлгийг Ус сувгийн удирдах газраас зохион байгуулна. Хаана: Нийслэлийн Хангарьд ордоны 14 давхарт

10:00 цагт: Канэко Харүхикогийн вааран урлалын “Аз жаргалын цэнхэр хана” бүтээлийн нээлтийн ёслол Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, хүлээлгийн танхимд болно.

11:00 цагт: Дэлхийн донорын өдрийг тэмдэглэх арга хэмжээ болно. Энэ үеэр хамгийн олон удаа цусаа бэлэглэсэн донор болон, 52 хүндэт донор, 2 энэрэнгүй үйлстэн шалгаруулах ёслолын ажиллагаа зэрэг бусад урлаг, соёлын арга хэмжээтэй. Хаана: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд.

11:00 цагт: Сүхбаатарын талбайд Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ-ийн нээлт болно.

11:30 цагт: БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар СХД-ийн 25, 26 дугаар хороодод тус бүр 920 хүүхдийн хүчин чадалтай ерөнхий боловсролын сургуулийн барилгын шав тавих ёслолын ажиллагаа болно. / 11:30-д 25-р хороо зүүн салааны 170-р цэцэрлэгийн хашаанд, 12:30-д 26-р хороо Улаан Чулуутын хогийн цэг явах замд /

14:00 цагт: Европын холбооны "Монгол улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэх үзүүлэх" төслийн хаалтын арга хэмжээ АСЕМ Велла Цогцолборт хүрээлэнд болно.

15:00 цагт: Шинэ замнал ТББ-ын Зүймэл гар урлалын төв нь Туркын элчин сайдын яамтай болон Боливи улсын Jalsuri гар урлалын сангийн захирал дизайнер Daniela elsa хамтран Монгол ,Боливи улсын хамтарсан үзэсгэлэн гаргана. Хаана: Элчин сайдын өргөөнд (Элчингийн гудамж Японы ЭСЯ-ны өөдөөс харсан 2 давхар бор байшин
 
Шинжлэх ухаан технологийн сангийн урилгаар "ОХУ-ын Эрхүү хотын эрдэм шинжилгээний төвийн дарга, Оросын Шинжлэх ухааны академийн академич, профессор, доктор И.В.Бычковын Улаанбаатар хотод айлчлал хийхээр боллоо. Энэхүү айлчлал хүрээнд ШУТСангийн үйл ажиллагаа болон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцаж туршлага солилцоно. Утас 99250088

Бусдад түгээх
  • gplus