Инфляци өсчээ
Үндэсний Статистикийн хорооноос гаргасан үзүүлэлтээс харвал инфляцийн түвшин өсчээ. Инфляци тавдугаар сард өмнөх сараас 0.5 хувь, өмнөх оны эцсээс 4.7 хувь, өмнөх оны мөн үеэс 3.7 хувиар өссөн  үзүүлэлт гарлаа. Инфляци тавдугаар сард өмнөх оны мөн үеэс 3.7 хувиар өсөхөд тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 9.8 хувь, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 2.7 хувиар өссөн байна. 

Судалгаанд сонгогдсон хүнсний 100 нэрийн барааны 54 нэр төрлийнх нь  үнэ нэмэгдсэнийг онцолжээ.
 
П.ГОО
 
Бусдад түгээх
  • gplus