Замын цагдаагийн алба, Нийслэлийн Аялал жуулчлалын газар аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчдээс гаргасан саналыг хүлээн авч Д.Сүхбаатарын талбайн урд талын автомашины зогсоолын зүүн, баруун талд жуулчны улиралд буюу жил бүрийн зургадугаар сарын 1-ээс наймдугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд зөвхөн жуулчин тээврийн автобусыг зогсоодог.
Энэ оны зургадугаар сарын эхнээс жанжин Д.Сүхбаатарын талбайн урд талын автомашины зогсоолд зам засварын ажил эхэлсэн тул жуулчин тээврийн автобус, автомашин нь зам засварын ажил дуустал түр хугацаагаар талбайн урд хэсгийн баруун, зүүн талын захад түр зогсож, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган жуулчдад үйлчилж болохыг Замын цагдаагийн албанаас шийдвэрлэлээ гэж Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ.