Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд өнгөрсөн сарын эцэст 39.4 мянга болжээ. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 5.2 (15.4%) мянган хүнээр, өмнөх сараас 4.5 (13.7%) мянган хүнээр буурч, 28.5 мянга болсон байна. Ажилгүй иргэдийн 14.5 (51.0%) мянга нь эмэгтэйчүүд байна.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 45.0 хувийг бүрэн дунд, 29.9 хувийг дипломын дээд болон бакалаврын, 7.0 хувийг техникийн болон мэргэжлийн, 6.7 хувийг суурь, 6.1 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.3 хувийг бага, 1.4 хувийг магистр болон түүнээс дээш боловсролтой, 1.6 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна.
Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 58.1 хувийг 15-34 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Өмнөговь, Архангай, Увс, Ховд, Төв, Орхон, Дорнод, Говь- Алтай, Сэлэнгэ, Өвөрхангай, Дорноговь, Дундговь, Хөвсгөл аймагт улсын дунджаас 1.5-13.3 пунктээр илүү байна.

П.ГОО
Оллоо.мн