“Бат Оршил” өргөж, арслант ширээнд залах ёслол болно
Бурхан багшийн 16 шавийн нэг Дарва Бандида гэгээнтний хойд дүр болох Данзанчойжилодой хувилгаанд “Бат Оршил” өргөх, Хөвсгөл аймгийн бурхан шашны тэргүүнээр өргөмжлөн арслант ширээнд залах ёслол энэ сарын 16-19-ний өдрүүдэд  Мөрөн хотод болно.
 
Дарба бандида гэгээнтнийг Бурхан багшийн 16 архадын нэг Лампармын хойд дүр гэдэг. Гэгээнтний VII дүрийн хувилгаан 2001 оны аравдугаар сарын 4-ний өдөр Хөвсгөл аймгийн Рашаант суманд эцэг Д.Дэмбэрэлсамбуу, эх Д.Оюунцэцэг нарын хоёр дахь хүүхэд болон мэндэлжээ. VII дүрийн хувилгааныг тодруулах хүсэлтийг Далай ламд удаа дараа айлтгасан байдаг. Дээрхийн гэгээнтэн Далай лам хүсэлтийг хүлээн авч Дэмбэрэлсамбуугийн ганц хүү Шаравжамцыг мөн гэж бошиг лүндэн хайрлажээ.
Гэгээнтний анхдугаар дүр нь 1637 онд Монголд мэндэлсэн байдаг. Түүнээс хойш зургаан дүр тодруулжээ.

Номын арга хэмжээний хөтөлбөр:
  • 06.16 Гэгээнтнийг сэнтийд нь залж, Бат Оршил өргөх ёслол
  • 06.17 Жадо Ринбүүчи лам хуварга, сүсэгтэн олонд "Мөрийн гурван эрхэм" номыг айлдаж Гүнрэг бурханы авшиг хүртээнэ.
  • 06.18 Жадо Ринбүүчи Потидын лүн, Сэндом, Равданлхам сахиусуудыг даган соёрхол хайрлана.
  • 06.19 Жадо Ринбүүчи Насны авшиг хүртээнэ.
 
П.ГОО
 
Бусдад түгээх
  • gplus