Манай улс 133 улстай худалдаа хийжээ
Манай улс эхний таван сарын байдлаар дэлхийн 133 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 4016.2 сая ам. долларт хүрчээ.

Тодруулбал экспорт 2518.5 сая ам. доллар, импорт 1497.7 сая ам. долларт хүрсэн байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум ам. доллар буюу 36.3 хувиар өссөн аж. Экспорт 42 хувиар, импорт 27.8 хувиар өссөн байна.

Импорт өмнөх оны мөн үеэс  27.8 хувиар өсөхөд  эрдэс  бүтээгдэхүүний импорт 134.0 сая ам. доллар, дизелийн түлш 81.6 сая ам. доллар, авто бензин 32.2 сая ам. доллараар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 78.7 сая ам. доллараар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 55.3 сая ам. доллараар, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн зүйлсийнх 30.8 сая ам. доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.
П.ГОО 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus