Дахин нэг ДОХ-ын тохиолдол илэрлээ
Монгол Улсад 2013 оны байдлаар ДОХ-ын халдвартай хүний тоо 149 хүрээд байсан бол энэ тоо өнөөдөр 237-д хүрсэн байна. Тодруулбал, Улаанбаатар хотод өнгөрсөн тавдугаар сард ХДХВ/ДОХ-ын 1 тохиолдол илэрчээ. 

ХДХВ нь хүний дархлалын тогтолцоог гэмтээж дархлааг бага багаар сулруулсаар алдагдуулдаг. Тухайн хүний биеийн эсэргүүцлээс хамаарч дархлалын тогтолцоог гэмтээх явц нь 6 сараас 10 гаруй жил үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд тухайн хүнд зовиур илрэхгүй эрүүл хүн шиг байх боловч, бусдад халдвар тараах эрсдэлтэй байдаг. Энэ үед вирус зөвхөн дархлалын тогтолцоонд чухал үүрэгтэй Т4 эсийг гэмтээдэг.

Дархлалын систем сулрах тусам тухайн хүн жингээ алдаж, ядрамтгай болж, янз бүрийн арьсны өвчин, элдэв яр шарх, мөөгөнцөр болон шингэн алдах зэргээр аливаа халдварт өртөмтгий болдог. Улмаар уушигний үрэвсэл, хомхой, сүрьеэ, хорт хавдар зэрэг илүү ноцтой хүнд өвчнүүдэд өртөнө. ДОХ өвчний үед ямар ч шалтгаангүйгээр дараах шинж тэмдгүүд ихэнхдээ илэрдэг байна.

Биеийн жин буурах
Байнга ядрах
Шөнө хөлрөх
Хүзүү, суга, цавины булчирхай томрох
Амьсгаадах, хуурай ханиах
 
П.ГОО 
Оллоо.мн 
 
Бусдад түгээх
  • gplus