Олон улсын олимпийн хороо хуралдаж, “Токио-2010” зуны олимпийн наадмаас эхлэн чөлөөт бөхийн оролцогчийн тоог 56-аар бууруулахаар шийджээ. Токиогийн олимпод 3х3 сагсан бөмбөг, дугуйн чөлөөт үзүүлбэр гэсэн хоёр төрөл шинээр олимпийн хөтөлбөрт багтсан. Дээрх хоёр төрөл нэмэгдсэнээр хүндийн өргөлт, дарвуулт завь, буудлага, усанд сэлэлт, бөхийн төрлийн оролцогчийн тоог 285-аар бууруулаар шийдсэн юм.
“Рио-2016”-д чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, 125, эмэгтэйчүүдийн 48, 53, 58, 63, 69, 75, сонгомол бөхийн 59, 66, 75, 85, 98, 130 кг-ын жинд нийт 344 тамирчин оролцож байсан бол ирэх олимпоор энэ тоо буурч, 285 болох юм.
Өөрөөр хэлбэл жин тус бүрээс оролцогчийн тоо гурваас дөрвөөр хасагдах юм байна.

Б.Орхон