Татварын орлого нэмэгджээ
Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр өнгөрсөн тавдугаар сарын тоон үзүүлэлтийн талаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн сарын байдлаар татварын нийт орлого 2302 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 464,7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Ийнхүү нэмэгдэхэд орлогын албан татвар, НӨАТ, төлбөр хураамжийн орлого, нийгмийн даатгалын орлого зэрэг орлогууд бага зэрэг нэмэгдсэн нь нөлөөлсөн тухай албаныхан мэдээлж байна.

Тодруулбал, оны эхний таван сарын байдлаар 2666,6 тэрбум төгрөг орлого, тусламж орж ирсэн байна. Харин зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 3079,1 тэрбум төгрөгт хүрчээ. 
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus