Монголбанкийг шалгах ажлын хэсэг байгууллаа

УИХ-аас томилогдсон ажлын хэсгийн Монголбанкинд хийсэн шалгалтын дүгнэлттэй холбогдуулан илэрсэн зөрчлүүдийг хуулийн байгууллагаар шалгуулах, хариуцлага тооцох, хохирлыг барагдуулах чиглэлийн хүрээнд Авлигатай тэмцэх газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдлаа. 

Тус ажлын хэсэг УИХ-ын Эдийн Засгийн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан “Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээ, алдагдлын шалтгаан нөхцөл, хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн зориулалт, зарцуулалт, хэрэгжилт, эмиссийн үйл ажиллагаа болон санхүүгийн хэлцлүүдийн үр дүнд шалгалт хийх” ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан харьяалах зөрчлийг хянан шалгах юм.

Эх сурвалж: АТГ

 

Бусдад түгээх
  • gplus