Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд эгшиглэнэ

Монгол Улсын Филармонийн Морин хуурын чуулга үүсэн байгуулагдсаны түүхт 25 жилийн ой энэ 2017 онд тохиож байгаа билээ. Тус чуулгын уран бүтээлчид, хөгжимчид ойн баяраа угтан олон тоглолт, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь орчин цагийн Монголын хөгжмийн зохиолчдын дан хөгжмийн бүтээлүүдээс бүрдсэн “Монгол хөгжмийн зохиолчдын бүтээлүүд” концертыг энэ сарын 22-нд 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд зохион байгуулах гэж байна.

Тоглолтын удирдаачаар Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан /СТА/, удирдаач Н.Жигжиддорж /СТА/ нар ажиллаж Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээр оролцох юм.

Тоглолтын тасалбарыг Филармонийн касс, https://www.ticket.mn/event/date/686/ сайтаас болон 1900-1617 үнэгүй хүргэнэ. Үзэгч, сонсогчид та бүхэн Монголын хөгжмийн зохиолчдын шинэ бүтээлүүдээс сонордохыг хүсвэл Улсын Филармонийн концертын танхимыг зорихыг хүсье. Дашрамд дуулгахад Мобикомын хэрэглэгчид тоглолтын тасалбарыг 100 Candy оноогоор 5000₮ хөнгөлүүлэн худалдан авах боломжтой аж.

Бусдад түгээх
  • gplus