Нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулна

09:00 цагт: ХХААХҮЯ, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран "Хандивлагчдын зохицуулах уулзалт"-ыг зохион байгуулна. ЖДҮ-ийн хөгжлийн талаар баримталж буй Монгол улсын засгийн газрын тэргүүлэх чиглэлийн тухай мэдээллийг түгээх, ЖДҮ-ийн хөгжил, санхүүжилтийн хүртээмжийг хангах чиглэлд хандивлагчдын одоо үзүүлж буй тусламж дэмжлэгийн хосолсон үр нөлөөг бий болгох болон цаашдын тусламж авах чиглэлийг тодорхойлох юм. Хаана: Блю Скай-ийн 3 давхарт

09:30 цагт: Туушин Бэст Вестерн Премиер зочид буудлын Соёмбо танхимд “Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн ардчилал дахь үнэ цэнэ” сэдэвт Ардчиллын гурав дахь чуулган болно.

11:00 цагт:  2017 оны тавдугаар сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн талаарх хэвлэлийн бага хурал ЗГ-ын 3-р байрны 204 тоот мэдээллийн танхимд болно.
 
11:00 цагт: 10 дугаар хорооллын авто зогсоол, тохижилтын ажлын нээлт болно. Хотын дарга удирдлагууд оролцоно.

11:00 цагт: Хоймор нутгаас тодорсон Дарба бандида гэгээнтнийг арслант ширээнд залахтай холбогдуулан зохион байгуулж буй номын арга хэмжээний хөтөлбөрийн талаар ажлын хэсэг Өдрийн сонин-д хэвлэлийн хурал хийнэ.

11:00 цагт: Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд ОХУ-ын Анагаах ухааны доктор, “ЭМ-ЦЕНТР ШУ-Үйлдвэрлэлийн нэгдэл”-ийн Ерөнхий захирал, ЭМ технологийг үүсгэн байгуулагч П.А.Шаблин 100 хувийн цэвэр байгалийн гаралтай био бэлдмэлээр бүх төрлийн хавдар болон бусад өвчнийг эрт үед нь оношлох, анагаах ухааны эмчилгээний шинэ технологийн талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Монголын Үндэсний музей Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ЭСЯ-тай хамтран Дэлхийн йогийн өдрийг тохиолдуулан МОНГОЛ-ЭНЭТХЭГ улсын хамтын ажиллагаа болон ЙОГ-н гэрэл зургийн үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд нээнэ.

11:30 цагт: Төрийн ордны визит танхимд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар ОХУ-ын эдийн засгийн хөгжлийн яамны харьяа улсын бүртгэл, кадастр, зураг зүйн холбооны алба /Росреестр/-тай санамж бичиг байгуулна. Ингэснээр Монгол Улсын бүртгэл, кадастар, зураг зүйн албаны үйл ажиллагаанд ОХУ-ын туршлагыг нэвтрүүлж, шинэ шатанд гаргах боломж бүрдэх юм.

Улаанбаатар хотын 68 халаалтын зуухыг зогсоож, төвлөрсөн дулаанд холбох ажил хийгдэж байна. Эхний ээлжинд нийслэлийн Яармаг орчмын 7 зуухнаас хангагддаг Хан-Уул дүүргийн 80 ортой нэгдсэн эмнэлэг, 320 хүүхдийн 63 дугаар тусгай дунд сургууль, 620 хүүхдийн 34 дүгээр сургууль, 210 хүүхдийн 12 дугаар цэцэрлэг, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн Хан-Уул салбар, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны өрхийн эмнэлэг, цагдаагийн барилга төвлөрсөн дулаанд холбогдогдлоо. Өнөөдөр шугам сүлжээний төв цэгт Эрчим хүчний салбарын удирдлагууд ажиллана. Хаана: ХУД-ийн 4-р хороо Яармагийн нэгдсэн эмнэлэг, Сансар худалдааны төвийн замын урд талд, Мөнххада төвөөс урагш. Холбогдох утас: 91914286, 9111-0864

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus