Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болжээ

Нийслэлийн Засаг дарга “Хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргасан. Уг захирамжийн хүрээнд хүүхдийн зуслангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдан Хүүхдийн зуслангийн ерөнхий шаардлага Монгол улсын MNS5633:2013 стандартын хэрэгжилтэнд энэ сарын 05-08-ны өдрийг хүртэл нийт 24 хүүхдийн зусланд хяналт шалгалт хийжээ.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар зэрэг мэргэжлийн 6 байгууллага нийслэлийн ногоон бүсийн 3 чиглэлд ажилласан.

Нийслэлийн ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр даргаар удирдуулсан ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, хяналт шалгалтыг дүгнэн хэлэлцэн хүүхдийн 20 зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэх боллоо.

Ажлын хэсэг нийт зуслангуудад зөвлөмж, шаардлагатай зуслангуудад хугацаатай албан шаардлага хүргүүлж гүйцэтгэлийн шалгалтыг ирэх сарын эхээр хийхээр боллоо гэж Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus