Г.Шийлэгдамба нарт холбогдох шүүх хуралдаан өнөөдөр 13:30 цагаас Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон шүүх хурал хойшиллоо. Учир нь Г.Шийлэгдамбын өмгөөлөгч н.Энхтуяа ирээгүй тул шүүх хурлыг 10 хоногийн дараа буюу энэ сарын 22-ны 9 цаг хүртэл хойшлуулсан байна.
Г.Шийлэгдамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, Г.Ганчимэгийг мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1, С.Насанбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэгт тус тус буруутгаж шүүх аж.
П.ГОО
Оллоо.мн