А.Баярцэцэг Стивен Сигалийн кинонд тоглоно

Гоо сайхны олимп гэгдэх дэлхийн миссийн тэмцээний шилдэг 11-т А.Баярцэцэг багтсан билээ. Тэрбээр дэлхийн миссийн тэмцээний дараа хэд хэдэн киноны шалгаруулалтад оролцсон юм. Үр дүнд нь мисс бүсгүй Стивен Сигалийн кинонд тоглохоор болсон байна

Тэрбээр энэ тухай өөрийн цахим хуудаснаа "Өнгөрсөн хоёрдугаар сард Тайланд улсад болсон киноны шалгаруулалтын хариу маань иржээ. Ирэх жил дэлгэцнээ гарах ”Attrition” киноны томоохон туслах дүр болох Kyra-н дүрд тоглохоор боллоо"  хэмээн бичжээ.

Киноны зураг авалт ирэх долдугаар сард Тайланд Улсад эхлэх юм байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus