Гадаад дахь иргэдээс санал авч дууслаа
Өнгөрсөн амралтын өдрүүд буюу энэ сарын 10, 11-нд гадаад улсад ажиллаж, сурч, амьдарч байгаа монголчууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцон саналаа өгсөн.  Харин газар зүйн байршил, цагийн зөрүүгээс шалтгаалж АНУ-ын Сан-Франциско хотод амьдарч байгаа монголчуудын хувьд саналыг Улаанбаатар хотын цагаар өнөөдөр 13.00 цагт авч дууссан байна.
 
Гадаад дахь монголчуудын сонгуульдаа оролцсон  байдал урьдчилсан дүнгээр 60 гаруй хувийн ирцтэй байгааг албаныхан мэдээлж байна.
 
Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулахаар Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг 33 улсад 45 салбар комисс ажилласан бөгөөд 7209 иргэн саналаа өгөхөөр бүртгэгдсэн билээ.  

Мөн цахим орчинд аль нэг намын нэр дэвшигч гадаад дахь сонгуулийн санал хураалтад давуу ялалт байгуулсан тухай мэдээлэл гарч байгаа юм. Тэгвэл үүнтэй холбогдуулан сонгуулийн төв байгууллагаас энэ албан бус мэдээлэл биш гэдгийг онцолж байгаа бөгөөд гадаад дахь иргэдийн саналыг дүн сонгуулийн санал хураалтын өдөр буюу энэ сарын 26-нд албан ёсоор гарна гэдгийг мэдэгдэж байгаа юм. 

П.ГОО 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus