Авлигатай тэмцэх газар өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 11 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 37 гомдол мэдээллийг шалгажээ. Үүнээс нэг гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, зургаан гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 30 гомдол, мэдээлэл шалгагдаж байгаа аж.
Мөн эрүүгийн 42 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас дөрвөн эрүүгийн хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Одоогоор 38 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж.
Б.Орхон