Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хална

Зурагугаар сарын 12-19-ийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар: 12,17-нд нутгийн хойд хэсгээр, 18-19-нд зарим нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур ихэнх хугацаанд Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 25-30 градус дулаан байна. 12,18-19-нд нутгийн хойд хагаст бага зэрэг сэрүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар: 13-нд нутгийн хойд хэсгээр, 15-19-нд зарим нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи түр зуур  ширүүснэ. Агаарын температур Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар шөнөдөө 4-9 градус өдөртөө 20-25 градус, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 12-17 градус өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 25-30 градус дулаан байна. 14,16-19нд бага зэрэг сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулсаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус өдөртөө 23-28 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 14,16-нд нутгийн хойд хэсгээр, 17-19-нд ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур 12-15нд  Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 28-33 градус дулаан байна. 16-18-нд сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 22-27 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 17,19-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын  бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 16-18-нд зарим газраар түр зуур ширүүснэ. Агаарын температур 12-16-нд ихэнх нутгаар шөнөдөө 14-19 градус өдөртөө 30-35 градус хүрч хална. 17-19-нд Дундговийн нутгаар шөнөдөө 7-12 градус өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 27-32 градус дулаан байна. 

Бусдад түгээх
  • gplus