Шилжилт хөдөлгөөнийг зогсоолоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өдөр энэ сарын 26-нд болно. Үүнтэй холбогдуулан сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд орон даяар зогсоолоо. 

Хэрэв энэ хугацаанд сонгогчийн шилжилтийг бүртгэсэн тохиолдолд сонгуулийн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, төрийн албан хаагчийг төрийн албанаас халах гэсэн хариуцлага хүлээх юм байна. 

Шилжилт хөдөлгөөн сонгууль дууссаны дараа буюу энэ сарын 27-ноос эхлэн хэвийн үргэлжилнэ.


Г.Зул

Бусдад түгээх
  • gplus