10:00 цагт: Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх” хөтөлбөрийн Удирдах зөвлөлийн хурал болно. Хаана: “Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар”-ын 1-р давхарын хурлын 109 тоот танхимд
10:00 цагт: “Эрчим хүчний салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” Сүхбаатарын талбайд болно. Өдөрлөгт харъяа 30 орчим үйлдвэр, компани оролцох бөгөөд Эрчим хүчний салбарт хэрэгжиж буй төслүүд болон цахилгаан халаагуур тоног төхөөрөмжийг танилцуулж, Эрчим хүчний үнэ тариф, Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын үйл ажиллагаа, Цахилгаан, дулааны техникийн нөхцөл, Эрчим хүчний барилга угсралтын тусгай зөвшөөрөл, Эрчим хүчний салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх зэрэг цогц мэдээлэл, үйлчилгээг үзүүлнэ.
11:00 цагт: Сонгинохайрхан зорчигч тээврийн төв буюу Драгон төвд Ачаа тээшний шинэ үйлчилгээг албан ёсоор танилцуулж, нээлт хийнэ. Тус үйл ажиллагаанд Зам,тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат болон Зам, тээврийн хөгжлийн яамны холбогдох ажилтнууд, Автотээврийн үндэсний төвийн захирал болон удирдах ажилтнууд оролцоно.
16:00 цагт: “Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын дамжин өнгөрөх тээврийн тухай хоёр талт хэлэлцээрүүд: Үр ашиг ба саад тотгор - Энэтхэг-Балба улсын жишээ” сэдэвт судалгааны тайлан танилцуулах арга хэмжээ ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно.
Нэвтрэх