Улаанбаатарт 28 хэм дулаан

-Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно-
 

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 27-29 градус дулаан байна.

Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.

Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, төвийн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар зүүнээс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангайн уулархаг нутгаар 20-25 градус, Орхон-Сэлэнгэ, Туул голын сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

 

Бусдад түгээх
  • gplus