Хүүхдийн зохиолч Ж.Дашдондог таалал төгсчээ

ЭМГЭНЭЛ

Монгол Улсын Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт хүүхдийн нэрт зохиолч ЖАМБЫН ДАШДОНДОГ хорвоогийн мөнх бусыг үзүүлж, зохиолч бидэнд хүнд гарз тохиолоо.

Ж.Дашдондог нь “Аав, ээж, би”, “Морьтой үлгэр”, “Чулуун домог”, “Өргөө”, “Гурван марал” зэрэг шилдэг бүтээлээрээ дэлхийн хүүхдийн утга зохиолын санд дорны гүн сэтгэлгээг сувд адил шигтгэн, үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч билээ.

Монголын хүүхэд багачуудын хамгийн хайртай хүмүүний нэг Ж.Дашдондог зохиолчоо тэнгэрийн орноо одсонд Монголын нийт зохиолч, яруу найрагчид утга зохиолд хайртай мянга мянган уншигчдын өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

МЗЭ-ийн Удирдах Зөвлөл

Бусдад түгээх
  • gplus