Гадаадад байгаа иргэдийн санал хураалт өнөөдөр дуусна

Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд энэ сарын 10, 11-ний өдөр саналаа өгч байгаа. Саналт хураалт тухайн улсын орон нутгийн цагаар 11-ний өдрийн 22:00 цагт дуусах юм.

Сонгуулийн төв байгууллагын мэдээлснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нийт 7374 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлсэн байна.

Гадаадад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулахаар Австрали, Англи, АНУ, ХБНГУ, Казахстан, ОХУ, БНСУ, БНХАУ зэрэг 32 улсад нийт 45 салбар комисс байгуулагдсан. Салбар комисс санал хураалт дууссаны дараа битүүмжилсэн саналын хайрцгийг нээж, битүүмжилсэн саналын дугтуйг дараах журмын дагуу бэлтгэн санал авах ажиллагааны тэмдэглэл болон сонгуулийн бусад баримт бичгийн хамт Төв комиссоор дамжуулан сонгуулийн төв байгууллагад нэн даруй хүргүүлэх ёстой.

Улмаар Сонгуулийн төв байгууллага санал тоолох ажиллагааг зургадугаар сарын 26-ны өдрийн 22.00 цагт эхэлж, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулан ил тод, нээлттэй явуулах юм.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus