Төрөлт 9.7 хувиар буурчээ

Улсын хэмжээнд энэ оны эхний таван сард 28949 эх амаржжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 9.7 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин тавдугаар сард 6309 эх амаржиж, 6353 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 211 (3.5%)-ээр, амьд төрсөн хүүхэд 205 (3.3%)-аар нэмэгдсэн байна.

Тэгвэл нялхасын эндэгдэл энэ оны эхний таван сард 438 болж, өмнөх оны мөн үеэс 260 (37.2%)-аар, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 520 болж, өмнөх оны мөн үеэс 294 ( 36.1%)-өөр буурчээ. Нялхасын эндэгдэл энэ оны таван сард 79 болж, өмнөх сараас 11 (12.2%)-ээр буурч, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 98 болж, 12 (10.9%)-оор буурсан байна. Мөн эхийн эндэгдэл 7 болж, өмнөх оны мөн үеэс 13 (65.0%)-аар буурчээ гэж ҮСХ-оос мэдээллээ.

 

Бусдад түгээх
  • gplus