Г.Шийлэгдамба нарын авлигын хэргийг маргааш шүүнэ
Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллаж байсан Г.Шийлэгдамба тэргүүтэй хүмүүст холбогдох авлигын хэргийг шүүх хурал маргааш Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 13:30 цагт болохоор товлогджээ.

Г.Шийлэгдамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, Г.Ганчимэгийг мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1-т заасан гэмт хэрэгт тус тус яллагдагчаар татаж, хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байсан. Улмаар прокуророос түүний хэргийг шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлжээ.

Түүний хувьд албан өрөөндөө бусдаас 500 сая төгрөгийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ АТГ-ын байцаагчдад баригдаж байсан билээ.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus