Чингэлтэй хайрханы хишиг барилдаанд Ч.Цогбаяр начин түрүүлэв

Чингэлтэй хайрханы хишиг барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Уг барилдаанд Улс, аймгийн алдар цолтой 104 бөх зодоглосноос Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын начин Ч.Цогбаяр түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэв.  Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, аймгийн арслан Э.Тулга, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, аймгийн арслан Б.Даваа-Очир нар шалгарлаа.

Хоёрын даваанд а.н Д.Аззаяа, Ж.Бямбадонид Өсөхөө заан, Бүрэнтөгс арслан хоёрыг багагүй тэвдүүлж, бараг л хаях шахсанаар сонирхолтой барилдаанууд эхэлж, Завханы Чинтулга Соронзон зааныг өвдөглүүлж, начин Бүрэнбаатар, Батзориг, Амарсайхан нарын цолтнууд учраагаа барсангүй.   

Таавар эвдсэн олон сонин барилдаан гарсаны дотор 2016 оны Сэлэнгэ аймгийн баяр наадмын түрүү бөх аймгийн арслан Э.Тулга өнөөдөр тун чиг одтой, хийморьтой барилдаж их шөвөгт шалгарлаа. Тэрбээр зүүн, барууны магнай хоёр арсланг гурав, тавын даваанд өвдөглүүлж, Ховдын хоёрын замыг засав. Мөн Говь-Алтайн Б.Хишигбаатар гурав дээр Б.Батмөнх зааныг, дөрөв дээр Өвөрхангайн а.з М.Даваасүрэн М.Өсөхбаяр зааныг, Хөвсгөлийн Б.Даваа-Очир у.х Н.Жаргалбаярыг хаяснаар тэдэнд дэм нэмж “түрүүлэх магадлалтай томчууд”-ыг нь сөхрүүлэв. 
 

Тавын даваа

1.       П.Бүрэнтөгс у.а – Э.Тулга а.а

2.       Б.Бат-Өлзий у.х – гоц мөргөв

3.       Ч.Цогбаяр у.н – М.Даваасүрэн а.з

4.       Б.Бат-Эрдэнэ а.а – Б.Даваа-Очир а.а

Зургаагийн даваа

1.       Б.Бат-Өлзий у.х – Э.Тулга а.а

2.       Ч.Цогбаяр у.н – Б.Даваа-Очир а.а

Долоогийн даваа

1.       Б.Бат-Өлзий у.х –Ч.Цогбаяр у.н

/үзүүрлэв/             /түрүүлсэн/

Эх сурвалж: undesniibukh.mn

Бусдад түгээх
  • gplus