“ТҮК”-ийн ажилтныг зодсон гэх асуудлыг шалгаж байна

Энэ сарын 05-ны өдөр олон нийтийн сүлжээнд тохижилт үйлчилгээний ажилтан 50 орчим насны эрэгтэйг хоёр эмэгтэй зодсон талаарх бичлэг тавигдсан.

Уг үйл явдлын мөрөөр СХД-ийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид ажиллагаа хийн, гомдлын бүртгэлд авчээ. Улмаар тохижилт үйлчилгээ компаний ажилтан иргэн Э-ээс тайлбар мэдүүлэг авч, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагаас бичлэг дээрх хоёр эмэгтэй болох Б, Н нарыг олж тогтоон мэдүүлэг, тайлбар авчээ. Мөн иргэн Э-г шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газарт үзүүлж, гэмтлийн зэрэг тогтоолгохоор тогтоол хүргүүлсэн байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus