X хорооллын туслах замын тохижилтын ажил дуусчээ
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын туслах замын 812 метр авто замын тохижилтын ажлыг дөрөвдүгээр сарын 10-ны өдөр эхлүүлсэн. Хоёр сарын турш тус газрын хамт олон 20 гаруй техник, 60-аад хүний бүрэлдэхүүнтэйгээр ажилласны үр дүнд өнөөдөр, төлөвлөсөн хугацаандаа бүрэн дуусгалаа.



Уг тохижилтын ажлын хүрээнд 191 машины багтаамжтай авто зогсоол, 5825м квадрат талбай бүхий зүлэг, 1220м урт ургамалан хашлага, 46 ширхэг гэрэлтүүлэг, 3890.7м квадрат явган хүний зам, 70 ширхэг сандал, 31 ширхэг хогийн сав, 12 ширхэг сүүдрэвч бүхий иж бүрэн тохижилтын ажил хийгджээ.










Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus