Энэ долоо хоногийн тойм
Энэ долоо хоногт болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна. Энэ доло хоногт Иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан газар өмчлөлийн ажил эхэлж иргэд ч урамтай байна. Мөн өргөн телевизийн тоон системд шилжилсэн нь  Монгол Улс шилжиж, олны орны хөгжлөөс хоцрохгүй яваагаа харуулав.
Үүнээс гадна нийгмэд ихээхэн асуудал үүсгэж, анхаарлын төвд байсан хар тамхиный хэрэгт холбогдсон Г.Сарангэрэл охины хэрэг шийдэгдэхээс гадна Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг цагдан хорьсон онцлох үйл явдлын нэг мөнөөс мөн байлаа.
 
Газам өмчлөх хүсэлтийг анх удаа онлайнаар бүртгэж эхэллээ
Нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд харъяалагдах нийт 15 309 га газар бүхий 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнээс эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам,  Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр гэсэн 5 байршилд энэ сарын 1-ний 12:00 цагаас эхлэн цахим системийг ашиглан газар өмчлөлийн ажлыг зохион байгуулж эхлэх бөгөөд бүртгэлийн программыг энэ  сарын 15-ны 12:00 цагт хааж автомат сонголт хийх ажиллагааг нээлттэй явуулна.

Газар өмчлөлийн цахим систем нь  нийслэлийн Өмчийн харилцааны газрын цахим хуудас болох www.umch.ub.gov.mn сайтад байрлах бөгөөд гзар өмчлөх хүсэлт гаргаж буй иргэн цахим системд байрлуулсан хүсэлтийн маягтыг  зааврын дагуу үнэн зөв бөглөх ёстой. Цахим бүртгэл одоо хэвийн явагдаж байна.
 
Хакүхо 30 дахь удаагаа түрүүлгээ авав
Мэргэжлийн сумогийн Нагоя башёд их аварга Хакүхо хоёр унаатайгаар түрүүлж, Эзэн хааны цомыг 30 дахь удаагаа гардлаа.
Ингэснээр 69 дэх их аваргын хувьд түрүү хүртсэн амжилтаар түүхэн дарааллын гуравдугаарт бичигдэж буй. Түүний өмнө их аварга Чионофүжи 31, Тайхо 32 түрүүлсэн амжилтаар бичигдэж байгаа юм.

Харин их аварга Харүмафүжи сүүлийн өдөр түрүү бөхөд өвдөг шороодож, таван унаатай тэмцээнийг дуусгасан бол отгон их аварга Какирюү озеки Кисеносатог давж, мөн 10 даваатай тэмцээнийг дуусгалаа.

Г.Сарангэрэл нарт ял оноов
Хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэрэгт буруутгагдаад байсан Г.Сарангэрал нарын 5 хүнд холбогдох хэргийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх өнөөдөр хэлэлцэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа.

Тодруулбал, шүүгчдэгч Г.Сарангэрэлийг гэмт буруутайд тооцож 1 жил 6 сарын хорих ял оноосон бол шүүгдэгч н.Гэрэлд 1 жил 8 сар, н.Энэрэлд 1 жил 2 сарын хорих ял оноож, тэнсэн харгалзах, Отгончимэгт 1 жил 1 сарын хорих ял оноосон ч насанд хүрээгүй учир ялыг нэг жилээр хойшлуулсан байна.

Харин тэдэнд хар тамхи борлуулсан гэх шүүгдэгч н.Халиунд 7 жилийн хорих ял оноож, чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Тоон системд шилжлээ

Монгол Улсын Засгийн газраас “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх” үндэсний хөтөлбөр баталсны дагуу өчигдөр орон даяар телевизийн өргөн нэвтрүүлгээ тоон системд албан ёсоор шилжүүллээ.
Олон улсад тоон телевизийн үндсэн дөрвөн стандарт хэрэглэгдэж байгаагаас манай улс Европын стандарт болох DVB-Т2 стандартыг телевизийн ергөн нэвтрүүлгийн сүлжээндээ ашиглахаар сонгосон юм.
Энэ сарын 30-ны байдлаар нийслэлд 10, хөдөө орон нутагт 244 тоон телевизийн дамжуулах станцыг суурилуулаад байгаа аж. Ингэснээр тухайн цэгийн хэрэглэгчид телевизийн нэвтрүүлгийг тоон системээр хүлээн авч эхэлсэн гэсэн үг.
Харин үлдсэн 117 сум энэ сардаа багтаагаад тоон системийн станц суурилуулах ажээ.
 
Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.