Гадаадад байгаа иргэд саналаа өгч байна
Гадаадад байгаа иргэд салбар комиссын тогтоосон санал авах байранд энэ сарын 10, 11-ний өдөр очиж тухайн улсын орон нутгийн цагаар 07.00-22.00 цаг хүртэл хугацаанд саналаа өгнө.

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс салбар комиссын бүрэлдэхүүнтэй онлайн хурал хийж бэлтгэл ажлын явц, байдлын талаар мэдээлэл сонссон. Энэ үеэр гадаад улсад байгаа иргэдээс санал авах хуудас хуульд заасан хугацаанд бүрэн хүргэгдсэн, санал авах байр бэлтгэгдсэн, сонгуулийн бэлтгэл хангагдсан тухай мэдээлж байсан юм.

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулахаар Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг 33 улсад 45 салбар комисс ажиллаж байна. Нийт 7209 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлжээ.
 
Б.Орхон

 

Бусдад түгээх
  • gplus