Бурхан багшийн Их дүйчэн өдрийн ёслолын арга хэмжээ боллоо

Зуны эхэн сарын шинийн арван таван буюу Бурхан багшийн Их дүйчэн өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Монголын бурхан шашины төв, Гандантэгчэнлин хийд, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон бусад сүм хийд, төрийн бус байгууллагууд хамтран “Сэтгэл ариусахуй” хэмээх арга хэмжээг зохион байгууллаа.

Буддын шашинт улс орнууд  энэхүү өдрийг өргөн дэлгэр тэмдэглэдэг бөгөөд бусдад туслах аливаа сайныг үйлдэх зэргээр ариун цагаан сэтгэлийг улам бүр дэвжээн зуны тэргүүн сарын турш буян номын үйлсэд шамддаг уламжлалтай. Баярын үйл ажиллагааны сүрт жагсаал Гандантэгчэнлин хийдээс Д.Сүхбаатарын талбай руу, бясалгалын флашмоб төв талбайд болж, Гандантэгчэнлин хийдийн Да лам Х.Бямбажав 14 дүгээр Далай багшийн мэндчилгээг хүргэж, Хутагт хувилгаадын төлөөлөл Жонон Ханчэн гэгээн мэндчилгээ дэвшүүллээ. Мөн Төрийн Соёрхолт найруулагч Н.Наранбаатар “Бурхан багшийн ариун дагшин газар" сэдвээр илтгэл тавьж, урлаг соёлын одод оролцсон арга хэмжээ болж өнгөрөв.





















 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus