Шөнийн тээвэр маргаашаас иргэдэд үйлчилж эхэлнэ

Зуны улирал эхэлсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотын иргэдийн шөнийн цагаар зорчих эрэлтийг хангасан, аюулгүй, найдвартай тээврийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор  маргаашаас шөнийн тээврийн үйлчилгээг эхлүүлнэ.

Тодруулбал, шөнийн тээврийн ШҮ:1 ”5 шар-Ботаник”, ШҮ:2 “Нисэх-МУБИС-Ард”, ШҮ:3 “Зунжин-7 буудал-МУБИС” чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилнэ. Тус чиглэлд үйлчилгээнд явах автобус 22.30 цагаас 01.30 цаг хүртэл явна.

Мөн зуслангийн чиглэлийн зорчих эрэлтэд үндэслэн ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд 3 тээврийн хэрэгсэл, ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд 1 тээврийн хэрэгсэл , ЗҮ:3 “Баянбулаг-Тэнгис кино театр”чиглэлд 1 тээврийн хэрэгсэл тус тус үйлчилнэ. Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 323176, 326352 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.









Бусдад түгээх
  • gplus