Ширэн бээлийтнүүд Астанад хүч үзэж байна
Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын нэрэмжит сонирхогчдын боксын олон улсын тэмцээн эдгээр өдрүүдэд Астана хотноо зохион байгуулагдаж байна.

Тус тэмцээнд манай улсаас 52 кг-д А.Нурлан, 56 кг-д Б.Төмөрхуяг, 64 кг-д Г.Баярхүү, 69 кг-д О.Батзориг нарын залуу тамирчид хүч, ур чадвараа сорьж байгаа юм. Гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн баг тамирчдаа ахлан, дасгалжуулж байна.

Тэмцээний 64 кг-д Г.Баярхүү хүрэл медалийн болзол хангасан бөгөөд мөнгөн медалийн төлөө өчигдөр хүч үзсэн бол 52 кг-д А.Нурлан, 56 кг-д Б.Төмөрхуяг, 69 кг-д О.Батзориг нар хүрэл медалийн төлөө тулалджээ.
 
Б.Сансар
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus