Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ЗДТГ-аас "Сумын хэмжээний аялал жуулчлалын бүс нутагт аялагчдын хог хаягдлыг зохицуулах журам" боловсруулж, гадаад, дотоодын жуулчдаас хураамж авахаар төлөвлөж байна.
Тодруулбал тус аймагт ирэх жуулчдын тоо жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа ба аяллын гол маршрут нь Цэнгэл сумын нутаг дэвсгэрт байрлах Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газрыг чиглэдэг байна. Харин энэ хэрээр байгаль орчныг ихээхэн бохирдуулдаг байна. Тухайлбал гадаад, дотоодын жуулчид идэж уусан зүйлийнхээ хог хаягдлыг ил задгай хаядаг аж. Иймээс сумын ЗДТГ-аас ийнхүү шийдвэрлэсэн байна. Ингэхийн тулд нутгийн иргэд, аялал жуулчлалын компаниудыг оролцуулан дээрх журмыг хэлэлцүүлж байгаа бөгөөд хог хаягдал ихээр төвлөрсөн болон төвлөрч болзошгүй газруудад хашлага бүхий хогийн сав, монгол, англи, орос хэлээр хаяг баярлуулах, төвлөрсөн хогийн тодорхой зөвшөөрөгдсөн нэгдсэн хогийн цэгт цуглуулах, аялал жуулчлалаар ирсэн дотоодын амрагчдаас хэд хоногоор байснаас үл шалтгаалан нэг машинаас 10000, амрагч бүрээс 3000 төгрөг, гадаадын жуулчдыг тээвэрлэж ирсэн машин бүрээс 12000 төгрөг, хүн бүрээс 5000 төгрөгийн хураамж авч, Байгал хамгаалах санд төвлөрүүлэн журамд зааснаар захиран зарцуулахаар төлөвлөсөн байна.
Сумын удирдлагаас гаргасан дээрх санаачилгыг нутгийн иргэд ч сайшаалтай хүлээн авч дэмжиж байгаа аж.

Б.Сансар
Olloo.mn
Olloo.mn