Соёмбот ууланд түймэр гарчээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Соёмботой уулын зүүн дээд хэсэгт түймэр гарчээ. Энэ тухай дуудлага өнөөдөр 10:06 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах аврах таван ангийн 60 гаруй албан хаагч түймрийг унтраахаар ажиллаж байгаа аж.

Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт зэрэг өндөр байгаа тул иргэд олон нийтийг ногоон бүсэд шаардлагагүй бол зорчихгүй байх, галын аюулгүй байдлаа хангаж, ил задгай гал гаргахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus