Манлайлагч залуус Улаанбаатарт чуулж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын урилгаар “Жей Си Ай-AСПАК-2017” Ази-номхон далайн бүс нутгийн 51 орны 3500 залуус Улаанбаатар хотод чуулж байна. Чуулга уулзалтын нээлт өчигдөр Буянт-Ухаа спорт цогцолборт боллоо. Нээлтийн ажиллагаанд Шадар сайд У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, JCI байгууллагын тэргүүн дэд ерөнхийлөгч Даун Хетзел, JCI Монголын Үндэсний Ерөнхийлөгч П.Батхишиг болон гишүүн улсын үндэсний Ерөнхийлөгч нар оролцсон юм.

“Жей Си Ай-AСПАК-2017” чуулга уулзалт Улаанбаатар хотноо дөрвөн өдрийн турш “Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжил” сэдвийн дор үргэлжлэх юм. Энэ өдрүүдэд нийт 84 төрлийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Мөн бүс нутгийн хөгжлийн тулгамдсан асуудлаар есөн төрлийн асуудлаар форум хийх аж. Үүнээс хоёр нь Монгол Улстай холбогдох сэдэв байгаа юм. Тухайлбал Монгол Улсад бизнес эрхлэх боломж болоцооны талаар болон Улаанбаатар хотын ногоон хөгжлийн талаар хэлэлцэх аж.


Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus