БСШУС-ын сайдаар Г.Чулуунбаатарыг томилов

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар БСШУС-ын сайдын томилогоог хэлэлцэв. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БСШУС-ын сайдад академич Г.Чулуунбаатарын нэрийг өргөн барьсан юм.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд нэр дэвшигчид асуулт тавьж хариулт авав. Үүний дараа байнгын хорооны дүгнэлтээр БСШУС-ын сайдад Г.Чулуунбаатарыг томилохыг гишүүдийн 94.2 хувийн саналаар дэмжлээ.


П.Гоо
 olloo.mn
Бусдад түгээх
  • gplus