“Голден парк” хотхоны оршин суугчдын орц гарцыг шийднэ

Нийслэлийн Засаг даргын  захирамжийн хүрээнд “Материал импекс” ХХК-ийн уулзвараас Голден парк 1, 2 хотхон, Цоглог хотхоны орц гарц, авто замын асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.

Энэ дагуу авто замын ажлын зураг төсөл болон газар чөлөөлөлтийн нөлөөллийг судлахаар нийслэлийн Хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Авто замын хөгжлийн газар, нийслэлийн Газрын албаны холбогдох мэргэжилтнүүд “Материал импекс” ХХК-ийн удирдлагуудын хамт газар дээр нь ажиллаж орц гарц болон авто замын ажлыг хийж гүйцэтгэх хээрийн судалгааг гарган ажиллаж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus