383 иргэний дахин газар өмчлөх эрхийг нээлээ
Нийслэлийн Засаг даргын захирамжаар 326 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүллээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 8 иргэнд, Баянзүрх дүүргийн 51 иргэнд, Сүхбаатар дүүргийн 17 иргэнд,Чингэлтэй дүүргийн 21 иргэнд, Хан-Уул дүүргийн 25 иргэнд, Сонгинохайрхан дүүргийн 179 иргэнд, Налайх дүүргийн 11 иргэнд, Багануур дүүргийн 8 иргэнд, Багахангай дүүргийн 6 иргэнд  газар өмчлүүлсэн байна.

Мөн өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар дундаа хамтран газар өмчилсөн 138 өрхийн 383 иргэний дахин газар өмчлөх эрхийг нээлээ гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus