Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129 км авто замын нээлт болов
Баянхонгор аймгийн төвөөс Байдрагийн гүүр хүртэл тавигдах 129,4 км автозамын ажлын нээлт энэ сарын 8-ний өдөр боллоо.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр болон үндсэн чиглэлд аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбохоор тусгасан ба Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129,4 км хатуу хучилттай авто зам нь баруун аймгуудыг нийслэлтэй холбох авто замын нэг хэсэг нь болж байна.

Тус зам ашиглалтад орсноор Байдрагийн гүүр хүртэл зорчих орон нутгийн иргэд болон Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийн ард иргэд, тийшээ зорчигсод тав тухтай, аюулгүй түргэн шуурхай зорчих боломж бүрдэх юм.
П.Гоо
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus