Гадаад улс дахь иргэд 10,11-ний өдрүүдэд саналаа өгнө
Гадаад улсад байгаа иргэд энэ сарын 10,11-ний өдрүүдэд Ерөнхийлөгчийн 2017 сонгуульд саналаа өгнө. Санал өгөх хүсэлтээ өгч, бүртгүүлсэн иргэд салбар комиссын тогтоосон санал авах байранд очиж тухайн улсын орон нутгийн цагаар 07.00 цагаас 22.00 цаг хүртэл хугацаанд саналаа өгөх юм байна.

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулахаар Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг 33 улсад 45 салбар комисс ажиллаж байгаа бөгөөд 7209 иргэн саналаа өгөхөөр бүртгэгдсэн байна.
 
 П.Гоо
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus