Залуучуудын шигшээ баг тивийн аваргын тэмцээнд оролцоно
Монголын залуучуудын шигшээ баг ирэх сард Малайз улсад зохиогдох “Азийн 23 хүртэлх насны АШТ”-ий бэлтгэлээ идэвхтэй базаасаар байна. Ханс Майклаар удирдуулсан залуучуудын шигшээ багт одоогоор “Хүрхрээ үндэсний дээд лиг”, “Хүрхрээ нэгдүгээр лиг” болон МХБХ-ны хамгийн томоохон тэмцээнүүдэд оролцдог чадварлаг 30 тоглогч дуудагдаад байгаа. Шигшээ багийнхан Монголын Үндэсний Олимпын хороон дээр байрлан бэлтгэл хийхийн зэрэгцээ өнөө орой дээд лигийн аварга “Эрчим” клубтэй нөхөрсөг тоглолт хийнэ.

Өнгөрсөн Азийн 23 хүртэлх насны АШТ-ий сугалаа явагдахад манай улс “H хэсэг”-т Тайланд, Индонези болон зохион байгуулагч Малайз улсын багуудтай багтсан. Тэмцээн долоо дугаар сарын 19-23-ны хооронд зохиогдох хэдий ч манай шигшээ баг халуун орны цаг уурт дасах үүднээс ирэх сарын таванд эх орноосоо мордоно.
Б.Сансар
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus